Сэтгэлийн ганганаа

Үүдээ битгий дэлгээрэй

Үүдээ битгий дэлгээрэй
Тооноор асгарч үлдсэн шулганаатай ганганаа
Тогоотой өрөмний шаргал хээнд загссан юм
Гэгээн гунигаар хэлхээтэй зэллэсэн тэр дуу
Гэр дүүрээд он даван өвөлжиж байна
Үндэс төлжөөгүй цагт ганганаа нисчихвэл бээрнэ
Үүдээ битгий дэлгээрэй шувууд ирээгүй байна
Орхиод буцсан гунигандаа шувууд уяатай байдаг юм
Оломгүй бүлээн нуурандаа эргэх учиртай байдаг юм
Хаяаны манаас авахуулж тэнгэр уяруулан
Хавар хаврын зэрэглээгээр яргуй цэцэг гижигдэн
Тоонон дээрээс ахиад л шувуудын дуу цутгадаг юм
Тогоонд сүү дүүрээд л өрөм загсаж эхэлдэг юм
Амьдралын баяр гуниг ч хөг дантай байдаг
Аргагүй л шувуудын ганганаа шиг нулимстай байдаг
Ирэх буцах шувуудын дуу өөр өөрийн аятай байдаг
Ээлжлэн цувдаг хорвоо ч ихэргүй эгшигтэй байдаг
Уйлах инээхийн өнгө шиг ондоо ондоохон байдаг
Уруудаж өгсөхийн амьсгаа шиг их ялгаатай байдаг
Тооноор асгарч үлдсэн шулганаатай ганганаа
Тогоотой өрөмний шаргал хээнд загссан юм
Гэгээн гунигаар хэлхээтэй зэллэсэн тэр дуу
Гэр дүүрээд он даван өвөлжиж байна
Морьтон ардын ухаан жаваргүй гэр шигээ байдаг
Монгол хүн үүдээ шувуу ирэхээр дэлгэдэг ээ
Ж Раднаадаргиа    2003 1 31

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 19 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax