Сэтгэлийн ганганаа

Говийн бороо

Говийн бороо
Борооны ботгон чинээ
Ботгон чинээ хөх үүл
Бор толгодын минь зулай дээр
Бодол дунд минь тоглон хоножээ
Хөвсөргөн салхины үзүүр
Хөл дор үргэхгүй хэвтэнэ
Бороо үнэрлэсэн тэмээд
Босоо бөхөөрөө үүл тууна
Тэнүүн говийн бороо
Тэмээний бөхнөөс цайрна
Тэмээний бөхнөөс цайраад
Тэнгисэн зэрэглээ шиг намирна
Гал шиг халуун
Газрын алганаас уур савсана
Хатуу загийн үндэс хөөтөл
Халуун бороо шаагина
Говийн хүмүүс борооноос
Гоёлын дээлээ ч хайрладаггүй
Тэнгэрийн энгээр таана дэлгэдэг
Тийм бороонд цув өмсдөггүй ээ!
1983он. Ж.Раднаадаргиа
...


Зүс борооны зураг

Зүс борооны зураг
Хөвчийн өндөрт өлгөгдсөн манан
Хөдөлж цөхөн хөвсийн мөлхөнө
Тав хоног зүсэрсэн бороо
Татарч өгөхгүй зөөлөн шивэрнэ
Үерлэсэн голын чулуу хүржигнэж
Үхэр тугал эрэгт мөөрнө
Хонь ямаа түнжин хагарч
Хот захлан тойрч мөргөлдөнө
Хурын тунасан усан дээр
Хээ зуран салхи эргэнэ
Өвөлжөөний арын дошин дээр
Үсэрсэн хавх тарвага ээрнэ
Жихэрсэн морь уяан дээр
Жирмээ татуулахгүй эрэгцэн шуухирна
Зэлээ зайлуулахаар яарсан авгай
Зэлгээхэн цай босоо залгилна
Норсон мод гал өгөхгүй
Нурам босгон писхийн дуугарна
Умбаа өвгөний гаансан толгой
Утаа өгөхгүй шорхийн тагжирна
Нараа сансан хөгшин хөвөө
Буруу салхи э...


Борооны өмнө

Борооны өмнө
Ноорсон бор үүлний сүвэгчин чөлөөнд
Гүцэн хөх тогоруу бороо дуудна
Номхон бүлээн толгодын энгэр чөлөөнд
Гүзээ нүцгэн хүүд тогоруу дуудна
Дээлийн хормой дор салхи дунгуйрна
Дээврийн зөрүүлгэ сэрж цам харайна
Явган сүүдэр нохойтой шогшино
Ямбалсан үүл самбагнаж цам харайна
Тогорууны дуу дэлгэцтэй идээ чийгшүүлнэ
Тойрмын божгоонд ингэний дуу хөлөрнө
Гуниг олныг тээсэн миний хөгшин зүрхний
Гурван бор шарх үесхэн шархирна
Сохор хар ширдэгний үзүүрт дэндэгнэнэ
Шулганасан охин араас нь тожгинтол мөлхөнө
Зүүрмэг бүүдгэр агшинг цуучин шурхийж
Зүрх цагаан халтар эргүү мөндөл шүүрнэ
Ноосорсон бор үүлни...


Зэрэглээ

       Зэрэглээ
Тэнгэрээс ижий минь
Аргал түүгээд ирэв.
Тэрлэгнийх нь хормой дээр
Унага тоглоод ирэв
Ширээ атны бөх
Зогдор дороо цаашлав
Шивээ тойрмын хун
Зүлгэн дээр суугаад наашлав
Үйлээ таниагүй Цэрмаа
Ухаа дүүрэн инээдтэй холдов
Үүдээ дэлгэсэн гэр нь
Ухаан дүүргэсэн гэгээтэй ойртов
Зэлэнд номхроогүй унага
Зээрийн тоостой хулжив
Садан хоёр уул
Саахалтын хонь нийлүүлэв
Хувилгаан шидтэй хавар
Ганган жороо галгив
Хавьсах араншингийнх нь очноос
Галзуу дүнсээ асаав
Учиг учиг нь алдар ч
 Хөөрцөглөж тоглосон нутгаа
Урмаараа хайрлан шүлэглэхэд
Хүүхдийн үнэр сэнхийв
  1992 он   Ж.Раднаадаргиа

...


Хавар

Хавар
Урь дагуулан ирлээ гэж шувууд нуурандаа ганганаад
Улаан сугаа холгожээ гэж нуур шувуугаа өрөвдөөд
Усны шивнээ шувуудын ганганаа
Урд шөнөжин үзэгний үзүүр амраасангүй ээ
Цал буурал өвгөд нарнаар шувуугаа дурандаад
Цагаан нуур хаяагаа бялхсаан гэж баярлаад
Буурлын сэтгэл нарны үнэр
Бодлын жолоо булаагаад хантайруулсангүй
Эгиймаа бүсгүй цэнхэр дурдан алчуураа зангидаад
Ихэр толгодцын бараатай цул сэтгэлийн үүд сөхөхүй
Сэтгэлийн уянга билгийн совин
Шинэхэн шүлгэнд минь хүү төрүүлээд нэр хайрлав аа
Ж Раднаадаргиа 1984 он

...


Зуны зураг

                             Зуны зураг
Зулзаган шинэсний үнэртэй нар. магнайнаас урсахад
Зунгаг сэвээгүй салхи дэвсэн унага зэлнээ унтана
Зуугуул зэрэглээ зангидсан давхраа нүдэн цээнээгийн
Зуудаг банхар сүүдэр халуусган дэн дун аахилна
Олдогносон тугал аргамжааны гадсаа суга татна
Ойж буусан айраг тагнайн загатнаа үргээнэ
Цэргээс ирсэн залуугийн харц цээнэгийн энгэр тэмтэрнэ
Цэвэр хайраар бүсгүй  цэнхэр тэрлэг эмжинэ
Адуу мал тойрмын толионд дугуй хээ татлахад
Ацан сүүлтэй хараацай дээврийн сүүдэр залгилна
Хэдэн сайхан морь уяаны хэц хөглөхөд
Хээ шиг таарсан сэтгэлийн нууц учиг тайлагдана
Алиахан бол...


Шүлэг

  Шүлэг
Нууран тольтой хангай хархираатана
Ухааны цартай буурлууд хөөрөг зөрүүлнэ
Нуусан гэнэн жаргал нүд чийгтүүлнэ
Уран ханийн дээл цээж тэгшилнэ
Намрын цагаан гэрүүд шөнөжин дуулалдана
Нанжин гахай гөлөм цацган хяруунд царцана
Наран дуулгатай уулс саарал манан бүсэлнэ
Насны ганцхан найз гижиггүй инээд  дэлгэнэ
Ж Раднаадаргиа

...


Алганы амт

      Алганы амт
Хөвгүүн насаа зайдан унан
Хөвсөргөн загнаж, заамаа ярсан
Энэ хүү
Эцгээрээ нэг алгадуулаасай!
Идэр насандаа шогдуу явж
Элий балай, согтуу хэвтээ
Энэ хүү
Эхнэрээ нэг алгадаасай
Аргамаг чихэддэг Гарын шүүстэй
Эр хүн гэдэг хайлан хорвоо
Асгарч салгалдаг Алганы амттай
Эм хүн гэдэг хатуу хорвоо
         2007,1,22   Ж,Раднаадаргиа
...


Үнэндээ би гэр амьтай

          Үнэндээ би гэр амьтай
Намайг гэр амьтай гэж
Найзууд наадаж хэлдэг
Үнэндээ би гэр амьтай
Өөдөсхөн үрийнхээ инээдэнд амьтай
Хүн шиг ханийнхаа хайранд яардаг
Хүлээсэн сэтгэлийг нь амраах гэж яардаг
Өргөөнийхөө хоймрыг дүүргэх гэж яардаг
Өвгөдийнхөө ерөөлийг дагах гэж яардаг аа!
Үдэлмээр айл олон байлаа ч
Үнсмээр бүсгүй тосож учирлаа ч
Дарсны бөглөө мултарч таарлаа ч
Далай жаргалтай гэрээдээ алхдаг аа!
Нүгэл төөрүүлсэн ханийн минь
Нүд хүртэл гэгээтэй угтдаг
Хов живгүй дулаахан ярианд
Холын гийчин ч бүлээцэж тухалдаг аа!
Үүрийн гэгээтэй цай дэвэрч
Өглөөний нартай цацал цацар ч
Манангүй харгуй үүднээ...


Бугын дуу

        Бугын дуу
Мөнгөн од шүргэм эврээрээ
Босоо ширэнг хуу хуу зулан
Мөчирт наадах сарны гэрлийг
Цацлын сүү шиг цацраан цацраан
Асга шаргиадаг салаа туураараа
Хөвд онги онги гишгэлэн
Ар шандын тооройт харгианаас
Хөвчийн уулс хөглөн хөглөн
Жиндүү намрын хөнгөн агаар
Цалгин цалгин халтал
Жийжүү дөрөөний хаттай таваг
Царгин царгин дуугартал
Бугын дуу чихэнд хадав аа
Буурал аавын хийморт хангинав аа
Анчин аавын магнайн атираа
Аргагүй л тэнийнэ дээ гэж санав аа
Адал явдалт ангийн ярианы
Амтыг авч сонсоно доо гэж бодов оо
Аав тэгтэл
Гал нь буураагүй нүднийхээ харцыг
Газрын ширдэгнээс холдоохгүй тогтоолоо...


{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 4 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул