Сэтгэлийн ганганаа | |
Жинчин
14:39
,
2011-04-21
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Жинчин
Газрын зулай бор уулс цувж яваа юм шиг Галбын хүрэн атнуудын тавхай гялалзаж шуухирна Цаст өвлийн жавар өм цөм үсэрнэ Цуваа жингийн сүүлд хүрэл хонх дүнгэнэнэ Үнгэн лоовуузны соронд өвлийн жавар бүлээснэ Үстэй дээлийн өвөрт шилийн домог зүүрмэглэнэ Үүрийн жингийн өмнө үдлэх газар товлогдоно Үлгэрийн хөх Монгол, замын ядаргаагаа сэгсэрнэ Цаст жавар яран араглын гал бадарна Цай тосны үнэрт уулын энгэр бялуурна Бээжин Жанжхүүгийн эд бараа тэмээний дэргэд бээрнэ Бэрх Манж зан, жинчний тохуунд алгадуулна Дорнын гялаан мичид мөнгөн товчноо тонгойно Дарьгангын мөнгөн баавар хүлг... Амьдралын тойрог
11:38
,
2011-04-20
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Амьдралын тойрог Яруу найрагч Б Хүрэлтогоод Амьдралын тойрог Хараацай амандаа шавар зууран ниснэХарсаар байтал нар зуун ниснэ Жигүүрээ холготол агаар зүсэн ниснэ Жижиг цагаан цээжнээсээ хөлс унаган ниснэ Хүнээс үг авах гэж ээрэн ниснэ Хүүхдээс тус авах гэж тойрон ниснэ Үүрээ барин хараацай ниснэ Өвсний шүүдэр түүн ниснэ Шавар үүр нэг л өглөө Задартлаа шагшин шуугина Шар амнууд салхи залгилан Зав чөлөөгүй ангалзан шуугина Хараацай амандаа шавар зууран ниснэ Харсаар байтал амьдрал хөглөн ниснэ Ааваас дэм авах гэж эргэн ниснэ Амьдралын тойргоор үрдээ ниснэ Ж Раднаадаргиа ...
АРДЫН ДУУ
07:26
,
2011-04-20
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Ардын дуу Аавын цагаан өргөө дуу дуунд цавцайж Айлын олон ах нар хуур даран хонов Зүрхнээс төрж хуурнаас эгшиглэсэн Ардын дууны уяхан аялгуу Зүр гур зөрсөн уулсын ташланг ч мэлмэрээх Аргагүй сайхан дуу Шүүдэрт буусан одыг бүүвэйлэнхэн хонов Шүлгийн энэ мөрийг тэрлэнхэн бичив дуучин ах нарын хоолой цээлсэн ирэхэд дууны мөрийг даган бодлын шувуухай ниссэн дугарааны хулыг хоёр гар булгинхан хонов Нутгаа дуурайж төрсөн бүсгүйн хайрыг дуулахад Нулимстай нойтон алчуур гар үёсхэн хайрсан ч Үлгэрийн гэмээр залуугийн болзоо товолсон дуу Үүдэт мөнгөн гэрийн тооноор хоймор унасан Инжний атаа сөглөсөн хо... Хуртай зуны аялгуу
19:33
,
2011-04-19
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Хонь манасан шөнийн шүлэг
23:42
,
2011-04-18
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Хонь манасан шөнийн шүлэг
Хорвоогийн намуун шөнө гадаа налайн ирэхгүй Хорьдын цагаан сарны сүүн туяаг дэвс ч Хот дүүрэн сүргийнхээ халуун амьсгаан дор Холын буман одны гялалзахыг ажин суухад Унтах нойроо хүн, гэртээ орхидог юм билээ Ухаан улам саруулсаж, сэрүүн хонодог юм билээ Униарт цэнхэр уулс дэргэд ирэн дүнхийгээд Урсгал голын эгшиг чихнээ яруу хөөмийлөөд Сартай шөнийн байгаль зүүрмэглэдэггүй юм билээ Сайхан цэцгийн шивнээ тасардаггүй юм билээ Өргөө цагаан гэрт шөнөжин айраг шуугиад Өвсний ширхэг бүрээс шүүдрийн дусал сувдраад Таанын сэвшээ шөнөдөө айраг усгэдэг юм билээ Талын цагаан шөнө, хургу... Дотуур байранд үлдсэн бага нас
15:08
,
2011-04-17
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Дотуур байранд үлдсэн бага нас
Өвлийн шөнө би, дотуур байрын пийшин налан зогсоно Өрөөсөн оймсны цоорхой өсгийд холгосон хөл хорсоно Хөдсөн дээлийн өврөөс шарсан хуруудны үнэр цоргино Хөдөөгийн хүүхдийн сэтгэл, гэрээ санан гүйнэ Өлөн салхитай жавар хивэн, үхэр хотондоо яраглана Өвөөгийн, мангастай үлгэр дэрлэн, дүү хоймортоо дугжирна Тулганы гал, шар гэрлээрээ ээжийн гэзгийг сүлжинэ Туулай, гэрийн утааны үзүүрт шургаж, нохойны дуунаас цочно Байрын багшийн Унтаарай! гэх дуу тасхийн хаалгаар орж гарна Баавай галчийн том сүүдэр, пийшингийн амнаа босож сууна Цагаан сарыг тоолсон сэтгэл, ... { Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 4 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГАавын дуу Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал Сүүлийн бичлэгүүдЭлдүүрчинӨвгөн зээрд Хувь заяа Буянтай ээж Засаг төрийн зандан ширээ Адууны тоостой алгуу Үгүйлсэн сэтгэл Дутуу насалдаггүйн тавилан Цолмон халтар Өндөр зул Ихэр тавилан Эргэх заяа Хуртай зууны аялгуу Учирлахын уянга Аавын гэрийн хоймор НайзуудНар өвөртөлсөн уул |