Сэтгэлийн ганганаа

Унага тамгалсан оройн шүлэг

Унага тамгалсан оройн шүлэг
Бар өдрийн хонгор салхи
Байн байн тамганы гал үлээнэ
Дүрэлзэн хөгжсөн утаагүй гал
Дөрвөн тотго дөлөөрөө долооно
Гангийн хаттай саран тамга
Галын элчинд сухай шиг улайна
Алтан намрын шар нар
Айргийн хөхүүрт шуугина
Ууган унаганы эмнэг гуян дээр
Улайссан тамгыг дурайтал дарахад
Гар сарвайтал цамнан туйлж
Газар хотолзоон агаар самарна
Толгод жирэлзтэл тоосоороо тоглон
Тормон үүл шивэртэл янцгааж
Инээдэн дунд унага уралдан
Их талын хаяаг сунгана
Энэ айлын адуу бараг л
Зээрэн зүстэй Саран тамгатай
Энэ жилийн зэл хүлэг нь ч
Зээрэн зүстэй Саран тамгатай
Саран тамгаа мялаан тавьсан
Са...


Аавын борлог

Аавын борлог
Адуу усанд орж ирлээ
Адууны сүүлд борлог явж байлаа
Аавын борлог гэж бид хашгиран
Алга ташин уралдан гүйлээ
Ар араасаа цувран биднийг очиход
Аавын борлог үүрсэн угтлаа
Бүсээ тайлан оосорлож авлаа
Бүдрэхвий хэмээн аяар хөтөллөө
Таван дүүтэйгээ би
Тал талаас нь зүүгдэн байж
Унаа унаж сурсан юм
Ухаантайг нь мэдсэн юм
Оосоргүй очин барьдаг байлаа
Оорй үдэшгүй зайдалдаг байлаа
Ялаархахад нь бид ойчдог байлаа
Яг дэргэд байдаг байлаа
Хонинд унахаа больсон хэрнээ
Хоёр залуу мориор авъя
Хүүхдээ унаа унуулж сургая гэж
Хүний ахыг гуйхад бид уйлсан
Аав толгой сэгсэрсэн
Амраг даа хөөрхий гэж ээж хэл...


Гуурст ажнай

Гуурст ажнай
Эрэгцээн дундаа энтэй уулыг
Тэртээ гарган эрээлжлүүлж
дөрвөн туурайдаа өртсөн чулууг
дүүгүүрийн холд эргээн шидээд
Эмээл дээрээ тэрлэгэн дээлийн
Энгэрийн товч салхиар мултлахад
дөрөөн дээрээ өндийн аялсан
дөмөн гийн эгшиг цэнхэр байдаг
Гуурст ажнай минь
Гурий гурий гурий
Салхины үзүүр очоор бүлээсгэн
Санааны сайханд совин татуулж
дэнжийн замыг босгон эвхэхдээ
дээлийн ард тоос суулгалгүй
Алтан туурайнаас цуурай гарган
Амгайн ган уяртал дарахад
дөрөөн дээр чинь төрсөн бодол
дөрвөн улиралын өнгө байдаг
Гуурст ажнай минь
Гурий гурий гурий
Сүүл хатган тоглох тоос чинь
Сүрэг дундаа алтарс...


Хүлгийн уяа

Хүлгийн уяа
Монголчууд гэрээ барихаасаа урьтаж
Мориныхоо уяаг дэвсэг хөглөн зоодог
Тэнгэрт хэцэлсэн уяанаас хүлгээ уядаг ёс
Тэнхээт хүлгийн хийморьтой дүйцэж байдаг
Хол ойрын морьтон хэн ч бай
Хот айлд ирэхдээ уяан дээр буудаг
Хүлгийн уяагаар айлын эзнийг шинжих
Хүний буш заншил манай нутагт байдаг
Нарны савхан цацраг шиг хусан уургаа
Дээгүүр нь алхдаггүй ёстой нь уяаныхаа дэргэд тавьдаг
Эрмэг хүлгийн хаттай дөрөөн дээр өндийж
Эр хүн болдог зам уяан дээрээс эхэлдэг
Цуурийн хөгөөр исгэрэхэд хуурын таталтаар алхдаг
Хүлгийн танил үүрсээтэй морины уяа дундардаггүй
Хүүхдийн шингэн гийнгоо дэлгэр цагтаа таса...


Үүрийн туяан дээр унага зүүдэлнэ

Үүрийн туяан дээр унага зүүдэлнэ
Үрлэн шүүдэрт солонголон буусан
Үүрийн туяан дээр унага зүүдэлж
Угалзан харгуйн алтан тоосыг
Уулын бүргэдийн далавчин дээр унагана
Согоо чихээрээ үүл хайчилж
Солонготой бороогоор хулан ундаална
Газрын өндрийн хөнгөн салхиар
Ган дөрөө хөглөн дөмөлзөнө
Хурдны магнай Түмэн эх үүдтэй
Хуурын эгшгэнд хөлсөө сэврээнэ
Хувьсгалын хонгор домогт хүлэгтэй
Дууны түрлэгт үүрсэн шилгээнэ
Үрлэн шүүдэрт солонголон буусан
Үүрийн туяан дээр унага зүүдэлж
Хөхүүртэй айраг сэнгэнэсэн өргөөнд
Хөөрхөн үр минь хүлгээ зүүдэлнэ
1983он Ж.Раднаадаргиа
...


Сарлаг

Сарлаг
Сарлагийн үнээ шилрэхдээ
Уул даваж тугална
Сарлагийн бух дошихдоо
Үүл давж өвөлжинө
Оройн шаргал гэгээ шүүрдэн
Одон дунд сарлаг хэрнэ
Хад бүхэн цуурайлан хашгирч
Харгуйтай уул сарлагаа хураалцана
Хангайн үхэрчин голцуу
Дүүгүүрэн шилбүүртэй явна
Хэцийн чулуу хэл орон шунгинана
Хэншүүгүй гал бэлд буун бөмбөрнө
Дөрөөн дор нижигнэж
Дүүгүүрийн чулуутай буусан
Тайхар шиг сарлаг хаагчина
Тал нураан саагчина
Нэвсгэр савгандаа салхи нийтгэн
Нир нир мөөрөлдөнө
Уулын сарлаг хотлох бүрийдээ
Унааны морь өдөрт юүлүүлнэ
Сарлагийн бух мөргөлдөхөөрөө
Сарьдаг хангай ганхуулна
Ус цалгиан энгэр хуйлна
Улаан галаар балбуу...


Орсон буур

Орсон буур
Хавирах шүднээс нь төмрийн дуу гарна
Хантайрсан шилнээс цармын цас бударна
Шуухиран дайрахад морины чих унана
Шувуу шиг суухад талын зоо хотолзоно
Орсон бууртай таарсан Хээрийн саарал
Оцойн сууж зүрхлэхгүй  бутны ард булталзана
Ширээ хүрэн ингэнүүд  буурын салхинд унана
Хүрээ дугуй наран бөхнөөс зүүгдэж сандчина
Цангасан амаараа жавар залгилж аагархана
Цагаан өвс ганцыг ч таслалгүй жавхайна
Төө сүүлээрээ мөсөн мөндөр шидэлнэ
Төрсөн зангаа  тавган тавхайгаараа няцална
Орсон бууртай шүлэгний үг үргэж бут үсэрнэ 
Олон тэмээтэй говиор хулжин цахилж давхина
Тэмээгээ цуглуулж  яваа тэнхээтэй бор өвгө...


Идэр есийн хөрөг

Идэр есийн хөрөг
Хээрийн борхон ятуу
Дэр дэрхийн нисэж
Тэнгэрийн жигүүрээ хумин
Бууцны хөлд тонгос бөртөсхийнэ
Хайнаг ортоомын голцуухан
Нэмнээтэй бяруу шүдлэн
Эврийн жавраа сэгсэрч
Энгэр хээлэн чихар чихар холхино
Цанхигар нарны наагуур
Цасан хялмаа гялалзаж
Сормуусны үзүүрт солонгорон
Хурууны өндөг чим чим хайрна
Явган шогшоо салхи
Явуулын цагаан үүлээ
Тогоотой усанд шумбуулж
Толгод дамнуулан хуйлан элдэнэ
Үүрийн жавар уясаах сортой
Үнэг хөх хадны нөмөрт
Үлийн бор оготоно зүүдлэн
Үе үе сэртэсхийн унтана
Сарьдаг уулын тагт
Сарлагийн бухны хэвтэрт дулаацавч
Хад цохио нь хөлдүү царгиж
Хамаг модод нь сэрвэсх...


Өвлийн хандгайт

Өвлийн хандгайт
Зандан цанын мөр цагаан
Замаар дэгдэх салхи цагаан
Алиа охидын амьсгал цагаан
Алаг нүдний сормос ч цагаан
Өвлийн сард Хандгайтын уул
Өмнөөс боссон чандага шиг цагаан!
Цангаа тайлсан ундаа цас
Наргиа нэмсэн тоглоом цас
Ууланд хийсэн өвгөн цас
Унаад босоход хувцас нь цас
Өвлийн сард Хандгайтын уул
Өмнөөс боссон чандага шиг цас!
1976он Ж.Рандаадаргиа

...


Шувуу буцсаны маргааш

  Шувуу буцсаны маргааш
Өдөө хөвчөөр дүүрэн зулчихаад
Өчигдөр шувуу буцсан юм
Хайтан цэцэгтэй эрхэлж хонодог шүүдэр
Халиурсан ногооны сөлийг хяруу болгон үлгээд
Нар цонхийгоод
Намартаа хонгиноод
Үүл өрхөөр орж гараад
Од өвөр дээр сууж босоод
Шувууд буцсаны маргааш
Нулимсаа өвсөөр дүүрэн асгачихаад
Нутгаа шувууд орхисон юм
Халуун өвөрт  зүүдэлж байсан салхи
Бор хөлстэй тэрлэгний мөр угаагаад
Хөгшин бурхи
Доошоо элэглэчихээд
Айраг түүхийрээд
Адуу холдоод
Шувуу буцсаны маргааш
2002.8.15он. Ж.Раднаадаргиа
...


{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 4 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул