Сэтгэлийн ганганаа | |
Сарлаг
18:49
,
2011-05-05
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
..
1
сэтгэгдлүүд
.. Холбоос
Сарлаг Сарлагийн үнээ шилрэхдээУул даваж тугална Сарлагийн бух дошихдоо Үүл давж өвөлжинө Оройн шаргал гэгээ шүүрдэн Одон дунд сарлаг хэрнэ Хад бүхэн цуурайлан хашгирч Харгуйтай уул сарлагаа хураалцана Хангайн үхэрчин голцуу Дүүгүүрэн шилбүүртэй явна Хэцийн чулуу хэл орон шунгинана Хэншүүгүй гал бэлд буун бөмбөрнө Дөрөөн дор нижигнэж Дүүгүүрийн чулуутай буусан Тайхар шиг сарлаг хаагчина Тал нураан саагчина Нэвсгэр савгандаа салхи нийтгэн Нир нир мөөрөлдөнө Уулын сарлаг хотлох бүрийдээ Унааны морь өдөрт юүлүүлнэ Сарлагийн бух мөргөлдөхөөрөө Сарьдаг хангай ганхуулна Ус цалгиан энгэр хуйлна Улаан галаар балбуулж сална Есөн зоос гүйлгүүлэхэд Чонон дунд л хэвтэж байдаг Есийн жавар тачигнаханд Дэлхийн зулай дээр бэлчдэг Бөгтөр сэрвээнээс нь Мөсөн мөндөр цайрсан Бүрэнхий цагаан манан Мөрөн дээрээс нь боссон Сарлагийн үнээ шилрэхдээ Уул давж тугална Сарлагийн бух дошихдоо Үүл давж өвөлжинө 1981,186он Дүү Ж.Цэвэгжавтаа Ж.Раднаадаргиа
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 80 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГАавын дуу Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал Сүүлийн бичлэгүүдЭлдүүрчинӨвгөн зээрд Хувь заяа Буянтай ээж Засаг төрийн зандан ширээ Адууны тоостой алгуу Үгүйлсэн сэтгэл Дутуу насалдаггүйн тавилан Цолмон халтар Өндөр зул Ихэр тавилан Эргэх заяа Хуртай зууны аялгуу Учирлахын уянга Аавын гэрийн хоймор НайзуудНар өвөртөлсөн уул |