Сэтгэлийн ганганаа | |
Үүрийн туяан дээр унага зүүдэлнэ
19:23
,
2011-05-06
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Үүрийн туяан дээр унага зүүдэлнэ Үрлэн шүүдэрт солонголон буусан Үүрийн туяан дээр унага зүүдэлж Угалзан харгуйн алтан тоосыг Уулын бүргэдийн далавчин дээр унагана Согоо чихээрээ үүл хайчилж Солонготой бороогоор хулан ундаална Газрын өндрийн хөнгөн салхиар Ган дөрөө хөглөн дөмөлзөнө Хурдны магнай Түмэн эх үүдтэй Хуурын эгшгэнд хөлсөө сэврээнэ Хувьсгалын хонгор домогт хүлэгтэй Дууны түрлэгт үүрсэн шилгээнэ Үрлэн шүүдэрт солонголон буусан Үүрийн туяан дээр унага зүүдэлж Хөхүүртэй айраг сэнгэнэсэн өргөөнд Хөөрхөн үр минь хүлгээ зүүдэлнэ 1983он Ж.Раднаадаргиа
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 79 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГАавын дуу Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал Сүүлийн бичлэгүүдЭлдүүрчинӨвгөн зээрд Хувь заяа Буянтай ээж Засаг төрийн зандан ширээ Адууны тоостой алгуу Үгүйлсэн сэтгэл Дутуу насалдаггүйн тавилан Цолмон халтар Өндөр зул Ихэр тавилан Эргэх заяа Хуртай зууны аялгуу Учирлахын уянга Аавын гэрийн хоймор НайзуудНар өвөртөлсөн уул |