Сэтгэлийн ганганаа | |
Хүлгийн уяа
20:32
,
2011-05-06
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Хүлгийн уяа Монголчууд гэрээ барихаасаа урьтаж Мориныхоо уяаг дэвсэг хөглөн зоодог Тэнгэрт хэцэлсэн уяанаас хүлгээ уядаг ёс Тэнхээт хүлгийн хийморьтой дүйцэж байдаг Хол ойрын морьтон хэн ч бай Хот айлд ирэхдээ уяан дээр буудаг Хүлгийн уяагаар айлын эзнийг шинжих Хүний буш заншил манай нутагт байдаг Нарны савхан цацраг шиг хусан уургаа Дээгүүр нь алхдаггүй ёстой нь уяаныхаа дэргэд тавьдаг Эрмэг хүлгийн хаттай дөрөөн дээр өндийж Эр хүн болдог зам уяан дээрээс эхэлдэг Цуурийн хөгөөр исгэрэхэд хуурын таталтаар алхдаг Хүлгийн танил үүрсээтэй морины уяа дундардаггүй Хүүхдийн шингэн гийнгоо дэлгэр цагтаа тасардаггүй Хүлэг мориныхоо уяаг нар буруу тойрдоггүй ээ! Айлын хуучин нутагт ч хүлгийн уяа андашгүй Аясын зөөлөн салхитай дэнж гэдэг сайхан Ажнайн сувдан хөлсөнд дэвтсэн шороо ондоо Аргамаг хүлгийн туурай хээтэй гэзраа содоон! 1982он Ж.Раднаадаргиа
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 78 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГАавын дуу Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал Сүүлийн бичлэгүүдЭлдүүрчинӨвгөн зээрд Хувь заяа Буянтай ээж Засаг төрийн зандан ширээ Адууны тоостой алгуу Үгүйлсэн сэтгэл Дутуу насалдаггүйн тавилан Цолмон халтар Өндөр зул Ихэр тавилан Эргэх заяа Хуртай зууны аялгуу Учирлахын уянга Аавын гэрийн хоймор НайзуудНар өвөртөлсөн уул |