Сэтгэлийн ганганаа

Гуурст ажнай

Гуурст ажнай
Эрэгцээн дундаа энтэй уулыг
Тэртээ гарган эрээлжлүүлж
дөрвөн туурайдаа өртсөн чулууг
дүүгүүрийн холд эргээн шидээд
Эмээл дээрээ тэрлэгэн дээлийн
Энгэрийн товч салхиар мултлахад
дөрөөн дээрээ өндийн аялсан
дөмөн гийн эгшиг цэнхэр байдаг
Гуурст ажнай минь
Гурий гурий гурий
Салхины үзүүр очоор бүлээсгэн
Санааны сайханд совин татуулж
дэнжийн замыг босгон эвхэхдээ
дээлийн ард тоос суулгалгүй
Алтан туурайнаас цуурай гарган
Амгайн ган уяртал дарахад
дөрөөн дээр чинь төрсөн бодол
дөрвөн улиралын өнгө байдаг
Гуурст ажнай минь
Гурий гурий гурий
Сүүл хатган тоглох тоос чинь
Сүрэг дундаа алтарсаар байна
Газрын холоос үүрсэх чимээ чинь
Гангар шаазангаас сонсогдсоор байна
Цэнхэр эгшигэнд цалгиж байсан
дэнсмаагийн минь хайр дүүрнээрээ байна
Цэргээс ирсэн тээр жилийн
дөрвөлжин залуус янзаараа байна
Гуурст ажнай минь
Гурий гурий гурий
Ж Раднаадаргиа      1981он

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 77 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax