Сэтгэлийн ганганаа | |
Аавын борлог
15:33
,
2011-05-08
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Аавын борлог Адуу усанд орж ирлээ Адууны сүүлд борлог явж байлаа Аавын борлог гэж бид хашгиран Алга ташин уралдан гүйлээ Ар араасаа цувран биднийг очиход Аавын борлог үүрсэн угтлаа Бүсээ тайлан оосорлож авлаа Бүдрэхвий хэмээн аяар хөтөллөө Таван дүүтэйгээ би Тал талаас нь зүүгдэн байж Унаа унаж сурсан юм Ухаантайг нь мэдсэн юм Оосоргүй очин барьдаг байлаа Оорй үдэшгүй зайдалдаг байлаа Ялаархахад нь бид ойчдог байлаа Яг дэргэд байдаг байлаа Хонинд унахаа больсон хэрнээ Хоёр залуу мориор авъя Хүүхдээ унаа унуулж сургая гэж Хүний ахыг гуйхад бид уйлсан Аав толгой сэгсэрсэн Амраг даа хөөрхий гэж ээж хэлсэн Хүүхдийн хайртай морь аргагүй гэж Хүний ах ч дороо ухаарсан Өвгөн борлогтоо эрхлэн бид Өргөн магнайг нь илэн байна Аавын борлогийг хүлээзнэн Адуу усан дээрээ байна Айлын хүүхдийн шуугиан бараадаж Аавын борлог ойрхон хононо Өвгөн борлогт хорогдон Өнөө шөнө адуу хаяанд хононо Эцгийн минь сэтгэл дотор Ижил сүргийнхээ үүрсээн дунд Өвс шүүрэн хаяа янцгааж Өвгөн борлог зүүдэнд хононо Ж Раднаадаргиа 1975 он Хүйсийн Сайр
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 76 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГАавын дуу Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал Сүүлийн бичлэгүүдЭлдүүрчинӨвгөн зээрд Хувь заяа Буянтай ээж Засаг төрийн зандан ширээ Адууны тоостой алгуу Үгүйлсэн сэтгэл Дутуу насалдаггүйн тавилан Цолмон халтар Өндөр зул Ихэр тавилан Эргэх заяа Хуртай зууны аялгуу Учирлахын уянга Аавын гэрийн хоймор НайзуудНар өвөртөлсөн уул |