Сэтгэлийн ганганаа

Алтан ширээ

                                              Алтан ширээ                                             Яруу найрагч Э.Хархүүд
Үүрийн туяатай цэцгэндээ солонгорон
Алтан ширээ, ангиртай ганганана
Үрэл шүүдрийн усандаа талстран
Алтан ширээ, адуутай тоглоно
Явуу найрагчийн, Зуны шөнө
Яанаглаж хайлсан Дүүжиймаа бүсгүй
Жаахан шарга-ын тоос татуулж
Заяаны уяхан сэтгэл дэрвүүлнэ
Үзэсгэлэн гоо дагинастайгаа наадаж
Алтан ширээ, хууртай дуулна
Үлгэр домгийн далайдаа хөндөлсөж
Алтан ширээ, хулантай хулжина
Бурман ааштай Дүүжиймаа бүсгүй
Хүүхэн заяагаа хиртээмгүй хүүхэн
Буцааж явууламгүй Дүүжиймаа бүсгүй
Хүнтэй сууснаа мартмаар хүүхэн
Үүлгүй цэлмэг тэнгэртээ уусаж
Алтан ширээ, тогоруутай ниснэ
Үйрмэг шаргал элсэндээ эргэж
Алтан ширээ, торомтой буйлна
Халуун нулимсаа хааяахан унагаж
Хацраа эсгэхвий, Дүүжиймаа
Үймэрсэн бодолдоо үесхэн шаналж
Үрчлээнд сэвтэхвий, Дүүжиймаа
Шөнийн одтой чиний нүдийг
Шүлгээрээ үнсэн, зовж явна
Насны чинь цагаан гэгээг өвөртлөн
Нар ургуулж, жаргуулж явна
Алтан ширээ, ангиртай ганганана
Алтан ширээ, адуутай тоглоно
Алтан ширээ, хууртай дуулна
Алтан ширээ, хулантай хулжина
1990он Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 58 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax