Сэтгэлийн ганганаа

Саарал уянга

Саарал уянга
Ихэр сүмбэр уулсынхаа үнэрээр
Илбүүлэнхэн инээлдэж суугаад
Энгэрийн мөнгөн товчоороо
Эрхлэнхэн оролдож байгаад
Шүүрс алдуулсан дөчин жил
Шүлгэнд үлдэнэ гэж саналгүй
Босоо тасам бэлхүүс тойруулаад
Ороо дэвхцүүр гижиг алдчихсан
Аашны бүүвэйтэй алаг нүдээр
Алгадуулж аваад хоцорсон
Аальгүй суугаагүй насны гижиг
Алчуур, өвөр дээр орхичихсон
Өлөн чийгтэй шар дурдан бүс
Өдгүй дэрэн дээр гогцооруулсан
Үлийтэй нутгийн цагаан залууд
Өврөө нээнэ гэж зүүдлээгүй ээ
Зэрэглээ ааштай гижиг нь
Гэрэвшээгээ үргээж арилсан
Явуу цагаан мөөм нь
Янагийнхаа өвөрт ургасан
Садан хос уулнаасаа тэгээд
Нарны дайтай хадамлачихсан
Содон замын тоос босгоод
Насны зайтай явчихсан
Шүүрс алдуулсан дөчин жил
Шүлгэнд үлдэнэ гэж саналгүй
Босоо тасам бэлхүүс тойруулаад
Ороо дэвхцүүр гижиг алдчихсан...
2002 он  Ж.Раднаадаргиа



{ Сүүлийн хуудас } { 57 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул