Сэтгэлийн ганганаа

Хатгины өвөлжөө

Хатгины өвөлжөө
Цагын хайрууд
Сүрэг холхиулж
Санаа гэгэлзүүлдэггүй Хатгина
Өвлийн зул сарын
Өглөөний нарнаар өлгийдөж
Буга намнаач гэсэн хатгина
Удмын улаан өвгөд минь
Ухаанаараа шинжиж
Ургаараа идээшсэн тоонот
Уран тансаг хангай
Уулсаараа нөмөрлөж
Усаараа эмжсэн өлгий
Одонд ойрхон энэ өвөлжөөг
Олон сайхан хүү
Олж төрсөн нь зол
Томоогүй багынхаа намтрыг
Тоглоомоороо бичиж
Торнисон минь аз
Хатгины өвөлжөөний
Харгуйн тоосыг би босгоно
Хатгина намайг тосно
Жил жилийн цаана үлдсэн
Жигжидийнх гэдэг айлын
Гал сэтгэлд үнэртэнэ
Хатгины хоёр толгой
Аав ээж шиг харагдана
Алаг зүрх чичэрнэ
Амар эрэн угтаж
Ахан дүүсийнхээ
Алгыг нулимсдаж болохгүй ээ
Аавын буурин дээр буусан
Айл миний дүүгийнх
Арынх нь уяа манай мориных
Ж Раднаадаргиа


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 31 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax