Сэтгэлийн ганганаа

Их мөрөн гурав үёрлэсэн жилийн зун

Их мөрөн гурав үёрлэсэн жилийн зун
Их мөрөн гурав үёрлэнэ гэдэг сайхан
Их мөрөн гурав үёрлэсэн жилийн зун ногоо торго
Хар ногоон зуны идээ цагаан далай
Хаа бол хаа хадлан дөрөө зураатай
Адуу мал аргамжаатай юм шиг хаяандаа
Айлын жаалууд цэцгэн дунд нуугдаж тоглоно
Нуур тойром гэгч хавтгай цагаан юм
Нутгын ах нар жаахан халамцуу голцуухан
Үхэр мал сэрүүн ортол баахан ялаархуу
Үнээн зэлэн дээр орой болгон май тавиастай
Хуртай жилийн зун гэдэг элбэг дэлбэгхэн
Хуримын зар шинэ гэрийн найр олшромтгой
Гүүгээ бариад хот айл тоотойхон
Гүүн зэлнээ халагдсан цэрэг унага татамтгайхан
Ногооны униарт ноолуулсан уулс согтуухан
Насныхаа хайранд жаргасан эгч нар тогтуухан
Адуу мал ч ар өвөргүй хавтгай
Айл амьтан ч дэнж дүүрэн хавтгай
Уулын горхи хүртэл эргээ халиад хавтгай
Уянгын шүлэгт ч хайрын бадаг хавтгай
Их мөрөн гурав үёрлэнэ гэдэг сайхан
Их мөрөн гурав үёрлэсэн жилийн сэтгэл налгар
дуу хууранд уяатай зун гэдэг урт
дурдатгал болон үлдэх бага нас бов борхон
Ж Раднаадаргиа 1984 он

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 21 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax