Сэтгэлийн ганганаа

Гүүн зэлэн дээр

Гүүн зэлэн дээр
дэвэргэн залуу нас
дэнжийн охидоос нэрэлхэж
дэлтэй хонгор соёолонг хазаарлуулсангүй
Адуучин эцгийн нэр
Айлын өвгөдөөс зовоогоод
Ардаг хангал дэлдүүлсэнгүй
Хотын залуугийн
Хорхойтсон сэтгэл ийг
Сундлаад мордчихлоо
догшин эмнэгийн туурай
Тэнгэрээр нэг
дов булгалан шидэв
Уулын орой
Энгэрээр нэг
Унаж босон харагдав
Хормойны салхи
Хоёр чихэнд шуугина
Хоолойд аргана
Бахардах алдсан эмнэгийн
Бүлээн хөлс
Магнай шавшина
Эр хүн болсноо үзүүлж
Тамхи нэрмээр
Тагнай загатнана
Тэгтэл
Тэнгэр нар
Тэнд эндгүй хөөцөлдөнө
Өө жигшээчих шив дээ гэх
Өвгөдийн үгийг
Өвөртлөн унав
Хүүхнүүдийн инээд
Миний хоёр хацрыг
Мэнчийтэл тас тас алгадав
Хөөрхөн Цээнээгийн харц л
Хөх тэрлэгний минь тоосыг
Сэм сэмхэн гөвөв
Ж Раднаадаргиа  1983 он



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 20 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax