Сэтгэлийн ганганаа

дөч шүргэж яваа авгай нар

дөч шүргэж яваа авгай нар                 р должинсүрэнд
дөч шүргэж яваа авгай нар
дөлгөөн гэдэг нь дэндүү
Алхаа гишгээ нь намбархуу
Ааш зан нь өөриймсүү
Хэлж байгаа үг нь ухаан
Хийж байгаа ажил нь ухаан
Өмсөж зүүссэн нь нүдэнд дулаахан
Өргөө гэр нь сэтгэлд дулаахан
Эх орныхоо хил рүү захиа илгээнэ
Эр цэргийн ээж нар аргагүй ээ
Олон олон хот руу утасдана
Оюутны ээж нар аргагүй ээ
Хүний өөрийнгүй идээ будаа зэхнэ
Хүргэнтэй бэртэй хадам аргагүй ээ
Ачдаа бүүвэйн дуу аялна
Араггүй ээ эмээ нар аргагүй
Амьдралын алдаа оноог
Алаг зүрхээрээ дэнсэлж үзсэн
Илүү маяг гэнэн зангаа
Ээж болонгуутаа холоо ...


ЧУЛУУН ГЭРИЙНХЭЭ ЭЗЭГТЭЙД

Чулуун гэрийнхээ эзэгтэйд
Чи бид хоёрын тоглоомын гэр
Цэцгэн дундаа л байна чимэг ээ
Салаа харгуйг хорин жил дагасан ч
Сайхан л санагдаж байна чи минь
Тоглоомын ч гэлээ чимэг ээ
Тоонот нэг гэртэй байжээ
Томоогүйхэн ч гэлээ тийм ээ
Толгой нэг тэй амьдарч явжээ
Бүсгүй хүнгүй айлын байдал орж
Бүр тохь тухаа алдчихаж гэр минь
Эр хүнгүй айлын ажил задарч
Энд тэндгүй адуу мал тасарчихаж тэгнээ
Тээр жилийн уудалсан цайнаас хойш
Чи надад ахиж цай чанасангүй Чимэг ээ
Орныхоо толгойд шондсон эмээлээс
Ондоо эмээл би чамд зассангүй тиймээ
Хол ойрын морьтон манайд бас бууж байж
Хоймор засаатай идээнээс амсаж г...


Унага унгалдана

Унага унгалдана
Амралтаар харьсны маргааш өглөө
Гаднаас унаган дуутай цуг
Ботгон нүдтэй божийсон бор охин
Босго даван соосойтол ороод ирлээ
Ээ тэнгэр минь
Энэ чинь Бага Сэвжидмаа байх чинь...
Хотын тэнгэр дор тэр жилжин зүүдэлсэн
Годгор бор охин Сэвжидмаа минь дээ
Сэргэлэн бор охины нь үнсэхүй
Сэвлэгнээс нь дотнын үнэр сэнхийнэ
Атгаад өгсөн чихэр
Алганд нь багтахгүй унана
Адуу ирж байгаа бололтой
Ахиад л унага унгалдана
Уянгын гэмэр цагаан унага
Уралдуулдаг байл уу? Сэвжидмаа
Сэтгэлийн өрх дэрвээд иртэл
Бодлын уяан дээр унага унгалдав
Сэвжидмаагийн охин тэгтэл
Босго даван гарч харагдав
Хонхтой гутлынх нь дуу ...


Тунирхал

Тунирхал
Дэнлүү цагаан сарны доор
Дэндүү, дэндүүдээ
Дэндүү тунирхаж
Дээлийн хормой
Гэзэгнийхээ үзүүрийн салхиар
Гэнэт намайг ороолгож
Гэгэлгэн ая сэтгэлд орхин
Гэртээ гүйгээд орчихсон бүсгүй минь
Хоёр салаа гэзэгний чинь
Гурван дараанд хайраа сүлжүүлж
Хонгор насны чинь ягаахан хацарт
Хоёр уруулаа шатаах алдан хүргэж
Мөрөөдлийнхөө алган дээр
Мөлхөж яваа хүү инээлгэн байж
Мөнгөн сарны доор хайр шивнэн
Мөрийг чинь түшсэн минь үнээн!
Тогтсон насандаа гэзэгнийхээ үзүүрээр оролдож
Толгойныхоо сүүдрээр өлмий юунд шүргэнэм бэ?
Хоёр нүдэнд чинь яагаад нулимс цийлж
Хоолой чинь юундаа зангирнам бэ?
Сэтгэлийнхээ улбаан...


Өлзиймаа

Өлзиймаа
Туниа муутай хэдэн халтар шүлгээ
Тарлаж ядан, ирлэх аядсан тэр он цагт
Тунирхал гэрэвшээ нь үргэж амжаагүй Өлзиймаагийн
Тулгарсан алаг нүд, галтай байв аа.
Энгэрийн гурван шилбэнд минь учиг шингээгээгүй
Ээжийн гэрээс мөнгөн аягатай сүү амсаагүй
Тэнгэрийн өнгө, хоймор дэлгэж, өрх татаагүй
Тийм нэгэн Өлзиймаа, зүүдэнд байдаг юм аа
Хазаж шиммээр улаан уруулын баланд согтож
Хайрлаж тэврэм тасам бэлхүүсний туялзаанд гижигдүүлж
Өр зүрхэн дундуур хайр үерлэн, солонг татуулж
Өлзиймаагаас өөр бодолгүй алхаж явав аа
Үйлэнд уран гарын чинь хуруунд бөгж зүүгээгүй
Үрчлээт буурал аавын чинь амрыг эрж үнс...


Саарал уянга

Саарал уянга
Ихэр сүмбэр уулсынхаа үнэрээр
Илбүүлэнхэн инээлдэж суугаад
Энгэрийн мөнгөн товчоороо
Эрхлэнхэн оролдож байгаад
Шүүрс алдуулсан дөчин жил
Шүлгэнд үлдэнэ гэж саналгүй
Босоо тасам бэлхүүс тойруулаад
Ороо дэвхцүүр гижиг алдчихсан
Аашны бүүвэйтэй алаг нүдээр
Алгадуулж аваад хоцорсон
Аальгүй суугаагүй насны гижиг
Алчуур, өвөр дээр орхичихсон
Өлөн чийгтэй шар дурдан бүс
Өдгүй дэрэн дээр гогцооруулсан
Үлийтэй нутгийн цагаан залууд
Өврөө нээнэ гэж зүүдлээгүй ээ
Зэрэглээ ааштай гижиг нь
Гэрэвшээгээ үргээж арилсан
Явуу цагаан мөөм нь
Янагийнхаа өвөрт ургасан
Садан хос уулнаасаа тэгээд
Нарны дайтай хадамлачи...


Алтан ширээ

                                              Алтан ширээ                                             Яруу найрагч Э.Хархүүд
Үүрийн туяатай цэцгэндээ солонгорон
Алтан ширээ, ангиртай ганганана
Үрэл шүүдрийн усандаа талстран
Алтан ширээ, адуутай тоглоно
Явуу найрагчийн, Зуны шөнө
Яанаглаж хайлсан Дүүжиймаа бүсгүй
Жаахан шарга-ын тоос татуулж
Заяаны уяхан сэтгэл дэрвүүлнэ
Үзэсгэлэн гоо дагинастайгаа наадаж
Алтан ширээ, хууртай дуулна
Үлгэр домгийн далайдаа хөндөлсөж
Алтан ширээ, хулантай хулжина
Бурман ааштай Дүүжиймаа бүсгүй
Хүүхэн заяагаа хиртээмгүй хүүхэн
Б...


Цагаан морин жилийн анхны бороо

Цагаан морин жилийн анхны бороо
Цагаан морин жилийн анхны бороо
Цаана, наанаа амрагтай сэтгэлийн
Цалам, чивцраан чангалж
Цадиг түүхийн буурал тоос суунагласан
Богд Дүнжингаравын зэрэглээнээс цайрч
Бор борхон зүрхний тольт жаргаан
Бодол шиг асгаран асгаран орлоо
Борооны дуслыг чиний шанхнаас амслаа
Нум нь хотолзсон их хотод
Нууцалсан хайрандаа нургин мансуурч
Хайр, бороо хоёрыг шимсхийн
Халамцах яасан жаргалтай юм бэ!
Цагаан морин жилийн мөнгөн борооноор
Цас унаагүй насандаа наадахад яадаг юм бэ!
Төөрөг заяаны шир зурхайд
Төөрсөн гунигаа үргээхэд, нүгэл яах юм бэ!
Чиний хайраар нүгэл хөглөн татлахад ...


Намрын бороо

Намрын бороо
Намрын бороо
Намираа шар салхиа сөрөн
Намдана үгүй шир ширхийн цутгана
Хүний ганц ч
Миний л болох ботгон нүдэнгийн
Хүрэн одончуу цув нэвтрээ байлгүй
Хэнз таана даган нүүдэг
Малч Жинжээ гуайн отрын майхан ч
Хээрийн хойморт нэвтрээ байлгүй
Үүл нь өөдөө сөргө тэнгэрт
Үрээ дагуулсан шувууд үймэрнэ
Өд жигүүрээ даахаа больтол нэвтрээ байлгүй
Тэнгэрийн зүүн хаяа
Тэр чигээрээ мэлс мэлсхийнэ
Тэр их гэрэл ч нэвтрээ байлгүй
Хүлгийн чимээ чагнан чагнан
Хүсэх, хясахын тавиланг эдлэн
Хүний бүсгүй үр өсдөг байлгүй
Намрын бороо
Намираа шар салхиа сөрөн
Намдана үгүй шир ширхийн цутгана.
1987 он    Ж.Рад...


Инжтэй бурхан

Инжтэй бурхан                       Хань с дулмаадаа
Үйлийг үргээж
Үнэнийг нялхрааж
Найрагч болсон заяа
Надад үүнийг л оноосон
Амрагийг минь
Раднаагийн эхнэр гэнэ
Ариун голомыг
Раднаадаргиа гуайнх гэнэ
Архайж дархайсан эрчүүдийг
Раднаагийн хүүд гэнэ
Инжтэй бурхан гэж
Эхнэрээ би хайрлана
Амраг чинийхээ
Алтанхан хэвлийд
Тав дахин амилжээ
Тавин сар тээлгэжээ хө
Амьдрал намайг
Аминаас чинь үрээр уяжээ
Хайр чамайг
Хөхнөөс чинь хурайгаар аргамжжээ
Ээж аав гэдэг
Энэ л тавиланг хэлдэг юм байна
дуурайсан ийм үнэг
дулмаа чамдаа өгьё дөө
Хар цагаан хэл ам
Сайхан айлд тогтдоггүй
Хоёр нэртэй нэг хүн
Цагаан сараар золгод...


{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 3 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул